ТАНИЛЦУУЛГА
Эдийн засаг, бизнесийн ертөнц нь нэг талаас боломж нөгөө талаас эрсдэл байдаг. Хууль зүйн үйлчилгээний төв нь танд ямар асуудал тулгарснаас үл хамааран хуульчийн мэргэжлийн ур чадварт суурилсан оновчтой шийдлийг санал болгож амжилтын стратегийг тодорхойлж өгнө.
Бид хууль зүйн мэргэшсэн үйлчилгээг үндэсний ба олон улсын төвшинд монгол хэл болон үйлчлүүлэгчид шаардлагатай гадаад хэл дээр үзүүлнэ. Хууль зүйн үйлчилгээний төвд мэргэшсэн, салбартаа туршлага хуримтлуулсан, чадварлаг мэргэжилтнүүд ажилладаг.
Бидний дунд мэргэжлийн карьераа дөнгөж эхлүүлж буй залуу хуульч, өмгөөлөгч ч байгаа ба тэд өөрсдийн сонирхож буй салбарт дагалдан ажиллаж туршлага хуримтлуулан хөгжиж байна. Манай хуульчид үйлчлүүлэгчээс даалгасан ажил бүрт хариуцлагатай хандаж мэргэжлийн ёс зүйг чанд сахин ажилладаг.
Шүүх, арбитр болон шүүхийн бус журмаар шийдвэрлүүлж буй маргаанд үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хүсэл эрмэлзэл бүхий чадварлаг хуульч, өмгөөлөгч хайж байгаа бол бид таны хүссэн мэргэжилтэн мөн гэдэгтээ итгэлтэй байна. Хүнд хэцүү хэлэлцээр бүрт бид таны ухаалаг түнш, стратегич байх болно. Бид мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж таны амжилтын хөтөч байна.