МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
2023-09-25
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Б.ЖИГМЭДДОРЖ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах нь гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдолд 2-8 жилийн хорих ялтай.
2023-09-25
Хэн ч зам тээврийн ослыг санаатайгаар үйлддэггүй, санамсар болгоомжгүйгээр үйлддэг. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргавал гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж буй үйлдэлдээ санаатай, энэ гэмт хэргийн улмаас учруулж буй хохирол, хор уршигт болгоомжгүй юм. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүндрүүлж зүйлчилнэ.
Шинэ
2023-09-25
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Г.ЖАЛБУУ:Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг “Нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя” гэсэн нь боломжгүй юм
2023-09-25
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд хамтран ажиллах этгээдээр тогтоох талаар хуульчилсан. Энэ ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах боломжтой байдаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.7 дугаар зүйл /Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 29.9 дүгээр зүйл /Террор үйлдэхэд бэлтгэх/-д заасан гэмт хэрэгт хамтран оролцож болно, бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх буюу хамтран ажиллах боломжгүй юм.
Шинэ
2023-09-12
Хуульч, Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Улсын хэмжээнд нэг Захиргааны давж заалдах шатны шүүхтэй байгаа нь шүүх эрх мэдлийн төвлөрлийг үүсгэж байна.
2023-09-12
Улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай шүүх нь Иргэний шүүх юм. Жилд нэг шүүгчид ногдох иргэний хэргийн ачаалал 200 байх ёстойгоос Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 346, Сүхбаатар 341, Чингэлтэй 363, Баянгол 277, Сонгинохайрхан 353 бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 387 хэргээр буюу үндсэн ачааллаас 187 буюу 93.5% иар илүүдсэн ачаалалтай байна.
Шинэ
Эхнээсээ татварын мэргэшсэн хуульч, зөвлөхийн туслалцаа аваад явбал татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах, татварын эрсдэлд орохгүй байх боломжтой
Шинэ
2023-05-08
Хуульч, Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Зээлийн харилцаанд гурван жилийн туршид зээлийн төлбөрөө нэхэлгүй таг чиг явж байгаад, хөөн хэлэлцэх хугацаа тулган шүүхэд нэхэмжлэл гаргадаг.
2023-05-08
Өндөр хүү төлбөр нэхэмжлэх, шийдвэр гүйцэтгэлийн шатанд хөрөнгийн үнэлгээг бууруулан авах тохиолдол их байна.
Шинэ
2023-04-27
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Б.АЛТАНЗУЛ: ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ИРГЭДИЙН ХҮСЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ИХЭЭР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2023-04-27
Гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө авч байгаа этгээд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар 31.1. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно гэж заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэж бусад этгээдийг өмчлөх эрх олж авах эрхийг хязгаарлах боломжтой
Шинэ
2023-04-26
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Б.ЖИГМЭДДОРЖ: СЭЖИГТНИЙГ БАРИВЧЛАХ, ЯЛЛАГДАГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРЭЭ ҮНДЭСЛЭЛ МУУТАЙ ГАРГАЖ БАЙГАА НЬ ЭРГЭЭД ШҮҮХИЙН НЭР ХҮНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
2023-04-26
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хөнддөг тул зайлшгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой. Энэ арга хэмжээг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралд хуульд заасан үндэслэл нь ямар үйл баримтаар тогтоогдож байгааг прокурор, өмгөөлөгч нар нотлох баримтын хүрээнд мэтгэлцэж шүүх шийдвэрлэдэг байх нь хүний эрхийн зарчимд нийцнэ
Шинэ
2023-04-25
Хуульч, Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Яллагдагчийг 30 хоногоор хорьдог, 29 дэх хоног дээр нь тулгаж мэдүүлэг авч, хүнийг эрхийг зөрчдөг.
2023-04-25
Хууль хүчний байгууллагаас бусдыг үндэслэлгүй хорих, эрхийг нь зөрчих, хууль зөрчиж мэдүүлэг тайлбар авах, дарамтлан сүрдүүлж хэргийг нь хүлээлгэсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага ногдуулахаас гадна, хохирол төлүүлнэ.