“Санхүүгийн зах зээлийн холбоо” ТББ-аас “Хөрөнгө оруулалтын експо 2022” арга хэмжээг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уг хөрөнгө оруулалтын экспод хувьцаа, хөрөнгө оруулалтын сан, бонд зэрэг нийт 20 төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг танд санал болгоно.
Хөрөнгө оруулалтын экспогийн 7 онцлог:
1. Топ 5 компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал
- Сентрал Экспресс Си Ви Эс ХК | CU
- Монос Хүнс ХК | MFC
- Мандал Ирээдүйн Өсөлт ХОС | MFG
- Мандал Даатгал ХК | MNDL
- Түмэн Шувуут ХК | TUM
2. Эхний 500 хүүхдэд үнэгүй данс нээж, хувьцаа бэлэглэнэ
Хөрөнгийн биржийн хамгийн өндөр өсөлт үзүүлсэн Топ 5 компанийн хувьцааны багц үнэгүй бэлэглэнэ. Гэр бүлийн гишүүн бүрд хувьцааны данс үнэгүй нээнэ.
3. Тэрбумтан болчихсон юм биш биз?
1990 оны хувьчлалын цэнхэр тасалбараа ирж шалгуулаарай. Таны дансанд мартагдсан их мөнгө байхыг хэн мэдлээ.
4. Япон хүний мөнгөөр мөнгө хийх арга
Мөнгөө өсгөх талаар хүн бүр л боддог. Гэхдээ хаанаас, яаж эхлэхээ тэр бүр мэддэггүй. Япон үндэстний уламжлалт мөнгө өсгөх нууцыг дэлгэх болно.
5. Хэлэлцээрийн өрөө
Хаалттай хүрээнд хөрөнгө оруулалтын хэлцэл танилцуулна. Хөрөнгө оруулалтын онцгой нөхцөл танилцуулна. Зөвхөн хаалттай хүрээнд.
6. Мөнгөө өсгөх талаар экспертүүдийн зөвлөгөө
Хөрөнгө оруулалтын экспертүүдийн мөнгөө өсгөх зөвлөгөөг сонсоно.
7. Хөрөнгө оруулалтын тухай хямдралтай ном
Монголд байдаггүй санхүүгийн гадаад номнууд зөвхөн энэ өдөр зарагдах болно.
Оролцох: www.investmentexpo.mn
Хэзээ: 2022.04.23-ны өдөр, 10:00 цагт, Бямба гарагт
Хаана: Шангри-Ла Зочид Буудал
Мэдээлэл авах: 7999-0007
Эх сурвалж: www.investmentexpo.mn