Эм эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэн найруулагдаж 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан шинэлэг зохицуулалтууд нилээдгүй тусгагдсан бөгөөд үүний нэг нь эм, эмнэлэгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийхэд зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд иргэн хуулийн этгээд болон мэргэжлийн тамирчин спортоор хичээллэгч аливаа этгээд зар сурталчилгаанд оролцох дэмжих, үүнээсээ санхүүгийн дэмжлэг авахыг хориглосон бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн хуульд заасны дагуу торгууль оногдуулахаар зохицуулжээ.