Улс орон даяар иргэд төлөөллөө сонгох чухал бөгөөд хариуцлагатай энэ үед зарим нэг улс төрийн нам эвсэл иргэдийг төөрөгдүүлэх зорилготой Таны хэнд санал өгсөн болохыг мэдэж болно гэх агуулга бүхий мэдээллийг иргэдийн дунд тараадаг. Энэ нь худлаа. Учир нь Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 61.2.2-т сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардлагатай бүхээг байршуулсан байх бөгөөд Сонгуулийн өдөр бүх нам эвсэл, нэр дэвшигчээс төлөөлөл оролцон иргэд саналаа чөлөөтэй нууцаар өгөх боломжоор хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг тул иргэн та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн хүрээнд өөрийн төлөөллөө чөлөөтэй сонгох эрхтэй. Иймд та хэн нэгнээс шан харамж авсаныхаа төлөө саналаа заавал тухайн этгээдэд өгөх шаардлагагүй.