Иргэд зуслангийн байшин бариулах болон амьдрах зориулалттай барилга байшин бариулахдаа гэрээний гол зүйлийн талаар уншихгүй өнгөрөөснөөсөө болж урт хугацааны маргаан үүсэх, хохирч үлдэх нөхцлийг бүрдүүлээд байна. Учир нь гэрээгээ талууд интернетэд байдаг түгээмэл гэрээг хэвлэн ашиглаж дараа нь тухайн ажлын гүйцэтгэлд доголдол үүсэж хохирох тохиолдол цөөнгүй байдаг. Иймд гэрээний гол нөхцөл болох хийж гүйцэтгүүлж буй ажлын чанар стандартыг хэрхэн яаж тохирох, Монгол улсад мөрдөгдөж байгаа ямар стандартыг баримтлах, стандарт баримтлаагүй тохиолдолд ердийн боломжит буюу зориулалтын дагуу ашиглах боломжтой байх шаардлага хангасан гэж хүлээн авах нөхцөлийн талаар гэрээндээ тодорхой зааж өгсөнөөр ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой.
