Нийгмийн харилцаа өргөжин тэлэхийн хирээр бизнесийн эрх зүйд олон төрлийн хэлцэл хийгдэж байна. Үүний нэг нь тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах хэлцэл юм. Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулах зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. Мөн энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж заасан. Иймд иргэд эрх зүйн мэдлэггүйн улмаас хууль бус хэлцэл хийж энэ нь цаашлаад тухайн хүний хүссэн үр дагаварыг үүсгэхгүй нөхцөл байдал цөөнгүй гарч байх тул дараах асуудлаар хуульчиас зөвлөгөө авч байхыг зөвлөж байна.
