Нэр дэвшигчийг хасах үндэслэл

Иргэд төр улсаа байгуулах сонгох, сонгогдох эрхээ эдлэх чухал хариуцлагатай үе ирсэнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.

Монгол Улсын Их Хурлын  2024 оны Сонгуулийн сурталчилгааны үед  2024.6.10-2024.6.27-ны 00 цаг буюу 6.26-ны 24 цаг 00 минут хүртэл хамаарна.

Сонгуулийн сурталчилгааг тодорхойлон заасан хугацаанаас бусад үед аливаа хэлбэрээр зохион байгуулсан нь нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. 

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа эхлэх болон дуусгавар болох хугацааг маш тодорхой зааж өгсөн буюу тус хуулийн 39.1-т зааснаар Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно хэмээн тодорхойлсон. Тэгвэл нэр дэвшигчид үнэмлэх олгох ажиллагаа нь тус хуулийн 32.12-т Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш Сонгуулийн Ерөнхий хороо үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэгдсэн байдлаар олгож нийтэд мэдээллэнэ. Иймд Монгол улсын хэмжээнд нэр дэвшигч болон нам эвсэлийн талаарх зар сурталчилгаа эхлэх хугацаа нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байх тул үүнээс өмнө альваа хэлбэрээр зар сурталчилгаа явуулсан нь хуульд заасан хориглох хэм хэмжээ буюу зөвшөөрсөнөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд тус хуулийн 75.2-т заасан нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. 

Нэр дэвшигчийг хасах үндэслэлүүд

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450.000-1.300.000 төгрөгөөр торгох, 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, тухайн үйлдлийг нэр дэвшигч түүний сонгууль эрхэлсэн байгууллага үйлдсэн бол нэр дэвшигчийг хасах

Эрүүгийн хуулийн 14.6 дугаар зүйл Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, тухайн үйлдлийг нэр дэвшигч түүний сонгууль эрхэлсэн байгууллага үйлдсэн бол нэр дэвшигчийг хасах

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр хэсэгт заасан зөрчлүүдээс дараах зөрчлийг үйлдсэн бол хүнийг 10.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 100.000.000 төгрөгөөр торгоно эсвэл хүнийг 20.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 200.000.000 төгрөгөөр торгож, нэр дэвшигчийг хасах үндэслэл болно.

Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор:

1.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн;

2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн;

3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулсан, амралт, сувилалд амраасан, сувилуулсан;

4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн;

5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр бусдад давуу байдал олгосон, амлалт өгсөнэсвэл тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан

6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан;

7.харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол

8.хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан;

9. зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн;

10.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан;

11.нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан;

12. Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хадив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол эсвэл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тухайн үйлдлийг нэр дэвшигч түүний сонгууль эрхэлсэн байгууллага үйлдсэн бол нэр дэвшигчийг хасах шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хороо гаргадаг байна.