Компанийг гадаадын хөрөнгө оруулалттай болгон өөрчлөхөд бүрдүүлэх материал

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед дараах баримт бичгийг бүрдүүлсэн байхаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн цахим хуудсаар заажээ. Үүнд:

1.Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт /Компанийн оноосон нэр авахдаа онлайн (www1.e-mongolia.mn)-аар болон биечлэн (өөртөө хамгийн ойр нэгдсэн дүүргийн болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс) очиж авах боломжтой.
2.Өргөдөл /УБ-03 болон УБ-12 гэх баталсан маягтын дагуу
3.Хуулийн этгээд байгуулах шийдвэр, тогтоол болон хурлын тэмдэглэл

  • Гадаадын хуулийн этгээд нь үүсгэн байгуулагчаар оролцож байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр эх хувиар Монгол хэл дээрх орчуулгын хамт

4.Хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ /хоёр болон түүнээс олон этгээд хамтран байгуулж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчид хамтран ажиллах гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд энэхүү гэрээ нь Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь байна./;
5.Пасспорт болон хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хуулийн этгээд бол гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар/;
6.Хуулийн этгээдийн дүрэм /Монгол хэлээр 2, гадаад хэлээр 1 хувь
7.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • Нэр баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг / УБЕГ-ын Голомт банкны 1401001101 тоот дансанд/ тушаасан баримт;
  • Улсын тэмдэгтийн хураамж 750,000 төгрөг / УБЕГ-ын Голомт банкны  1401002649 тоот дансанд/ тушаасан баримт;
  • Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг /УБЕГ-ын Голомт банкны 1401001101 тоот дансанд/ тушаасан баримт;

8.Хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт /Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар эсхүл түрээсийн гэрээ/;
9.Хөрөнгө оруулалтыг батлах баримт /Гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг орно.
Та дээрх баримт бичгүүд бүрдүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
1.Баримт бичгүүд нь гадаад хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд Монгол хэл дээр орчуулж, баталгаажуулсан байх;
2.Гадаад улс оронд үйлдэгдсэн бол Консулын эсхүл Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажсан байх;
3.Хэрэв та хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулж, төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлэх бол итгэмжлэлийг хавсаргах;
Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлэх баримт бичгийг улсын бүртгэлийн газар бүрэн гүйцэд хүлээн авснаар Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг /нэмэлт материал бүрдүүлнэ/ ажлын 10 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэн, бүртгүүлэгчид мэдэгдэнэ.
Та шинээр гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд үүсгэн байгуулах болон өөрийн байгууллагын улсын бүртгэлийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулах, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, гүйцэтгэх удирдлага томилох, салбар, төлөөлөгчийн газар байгуулах, бүртгүүлэхтэй холбоотой аливаа улсын бүртгэлтэй холбоотой зөвлөгөөг манай төвөөс авах боломжтой.

 

“Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч Б.БУЛГАН