"Хууль зүйн зөвлөх үйлчилгээний өдөрлөг - 2022"
Хууль зүйн үйлчилгээний төв нь “Өмгөөллийн И Эл Би Партнерс” ХХК, “Легал академи”-тай хамтран 2022 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд “Хууль зүйн зөвлөх үйлчилгээний өдөрлөг -2022”-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт манай төвийн болон хамтран зохион байгуулагч байгууллагын нийт 17 хуульчид “UB tower”, “UB tower plus” оффисын түрээслэгч, иргэн, аж ахуй нэгжид үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн юм.
Мөн хууль зүйн зөвлөх үйлчилгээний өдөрлөгийг зорин ирсэн хүндэтгэх шалтгаан бүхий үйлчлүүлэгчийн өв залгамжлалын маргаанд Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульчид “Про-боно” буюу үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллах болсныг дуулгахад таатай байна.