Хэн ч зам тээврийн ослыг санаатайгаар үйлддэггүй, санамсар болгоомжгүйгээр үйлддэг. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргавал гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж буй үйлдэлдээ санаатай, энэ гэмт хэргийн улмаас учруулж буй хохирол, хор уршигт болгоомжгүй юм. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүндрүүлж зүйлчилнэ.
ДэлгэрэнгүйЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд хамтран ажиллах этгээдээр тогтоох талаар хуульчилсан. Энэ ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.7 дугаар зүйл /Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 29.9 дүгээр зүйл /Террор үйлдэхэд бэлтгэх/-д заасан гэмт хэрэгт хамтран оролцож болно, бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх буюу хамтран ажиллах боломжгүй юм.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд хамгийн их ачаалалтай шүүх нь Иргэний шүүх юм. Жилд нэг шүүгчид ногдох иргэний хэргийн ачаалал 200 байх ёстойгоос Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 346, Сүхбаатар 341, Чингэлтэй 363, Баянгол 277, Сонгинохайрхан 353 бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 387 хэргээр буюу үндсэн ачааллаас 187 буюу 93.5% иар илүүдсэн ачаалалтай байна.
ДэлгэрэнгүйЭхнээсээ татварын мэргэшсэн хуульч, зөвлөхийн туслалцаа аваад явбал татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах, татварын эрсдэлд орохгүй байх боломжтой
ДэлгэрэнгүйӨндөр хүү төлбөр нэхэмжлэх, шийдвэр гүйцэтгэлийн шатанд хөрөнгийн үнэлгээг бууруулан авах тохиолдол их байна.
ДэлгэрэнгүйГэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө авч байгаа этгээд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар 31.1. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно гэж заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэж бусад этгээдийг өмчлөх эрх олж авах эрхийг хязгаарлах боломжтой
ДэлгэрэнгүйЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хөнддөг тул зайлшгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх ёстой. Энэ арга хэмжээг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралд хуульд заасан үндэслэл нь ямар үйл баримтаар тогтоогдож байгааг прокурор, өмгөөлөгч нар нотлох баримтын хүрээнд мэтгэлцэж шүүх шийдвэрлэдэг байх нь хүний эрхийн зарчимд нийцнэ
ДэлгэрэнгүйХууль хүчний байгууллагаас бусдыг үндэслэлгүй хорих, эрхийг нь зөрчих, хууль зөрчиж мэдүүлэг тайлбар авах, дарамтлан сүрдүүлж хэргийг нь хүлээлгэсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага ногдуулахаас гадна, хохирол төлүүлнэ.
ДэлгэрэнгүйКомпани, хөдөлмөр болон гэрээний эрх зүйн хүрээнд компанийн удирдлага, бүтэц, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим шинэ, онцлог зохицуулалт, аливаа төрлийн гэрээ байгуулахад анхаарах зарим зүйлс зэрэг сэдвээр сургалт орлоо.
ДэлгэрэнгүйМанай Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч өмгөөлөгч Т.Бат-эрдэнэ, Г.Жалбуу, Г.Минжмаа, М.Өлзийцэцэг нар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх сургалтын Монгол банктай хамтран зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйХууль зүйн үйлчилгээний төв нь “Өмгөөллийн И Эл Би Партнерс” ХХК, “Легал академи”-тай хамтран 2022 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд “Хууль зүйн зөвлөх үйлчилгээний өдөрлөг -2022”-ийг амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйГэрлэлтийг захиргааны журмаар цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
ДэлгэрэнгүйСүүлийн үед Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд усан буу буюу алт угаах төхөөрөмжөө гэрээнд заасан солбилцолоос өөр газарт байрлуулах, Засаг даргатай байгуулсан гэрээнд усан буу байрлуулах цэг, солбицолоо тодорхойлоогүйгээс болж зөрчлийн болоод эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал цөөнгүй гарч байна.
Дэлгэрэнгүй2020 оноос эхлэн дэлхий дахинд гарсан цар тахалтай холбоотойгоор МУ-ын засгийн газраас хөл хорио тогтоон ард иргэдийг гэрийн хорионд шилжүүлсэн үеэс эхлэн залилах гэмт хэрэг түүн дотор цахим залилангийн хэрэг ихээр үйлдэгдэж иргэд ихээр хохирох болсон.
Дэлгэрэнгүй